Бичилт

2007-10-12

Орон сууц хэн худалдаж авах юм бол оо?

Ангилал: Мэдээлэл

Монголчуудын дунд орон сууцтай болох хүсэл маш их байгаа.  Энэ үед барилгын зах зээл дээрх нийлүүлэлт эрчимтэй өсч байна. Улаанбаатар хотын олон газруудад их барилгажилтын ажил явагдаж байгааг та бид нүдээрээ харж байгаа билээ.

Зах зээл дээр нийлүүлэлт нэмэгдэж орон сууц ихээр баригдаж, ашиглалтанд орж байгаа эдгээр барилгыг хэн худалдан авдаг юм бол?  Эрэлт буурахгүй, хүмүүсийн хэрэгцээ байгаа гэдэг боловч энэ нь  худалдан авах чадвартай холбоотой гэдгийг эдийн засагчид, төр засгийнхан мэдсээр байж ... Эдийн засагт хэрэгцээ гэдэг бол худалдан авах чадвараар баталгаажсан, мөнгөтөй хүний хүсэл гэж ойлгож болно. Хүсэл бол хязгааргүй шунал.

Товчхондоо нийгэмд байр сууриа олсон багагүй мөнгөтөй, бизнес нь амжилтай явдаг бизнес мэн, авилгал сайн авдаг төрийн албан тушаалтан, хэн нэгний царайг харж суудаг залхуучууд, сэргэлэн толгойтой ченжүүд, мөн гадаадын иргэд  худалдан авагч гэж ангилж болох юм байна. Нийт иргэдийн ихэнх нь тодорхой эрхэлсэн ажилгүй, орлого нь амьдралд нь хүртээмжтэй биш хүмүүс дийлэнх хувийг эзэлдэг байхад цааш хэн худалдан авагч нэмэгдэхгүй. Тиймээс зах зээл хэдийд хумигдах вэ гэсэн асуулт урган гарах болно. Энэ цаг мэдээж хэсэг хугацаа өнгөрсний дараа ирнэ. Тэр цагт орон сууцны барилга нэмэж барих ашиггүй болно.  

Одоо хотын төвийн шинээр ашиглалт орж байгаа орон сууцны 20% ныг гадаадын иргэд өндөр үнээр худалдан авч, 40-50% ийг санхүүгийн боломжтой хүмүүс, үлдэх 30-40% ийг момент нь бүрдсэн иргэд л худалдан авдаг бололтой. Орон сууц худалдах, худалдан авдаг ченжүүд мөн олширч байрны үнийг даруй 20% өсгөж ашиг олох болсон нь энэ төрлийн зуучлалын зах зээл эрчимтэй хөгжиж өсөхөд хүргэлээ.

Барилга, орон сууцны үнэ цаашид ч буурах хандлага ажиглагдахгүй байна. Гэхдээ үүнээс цааш үнэ нэмэгдэхгүйгээр буурах юм уу тогтмолжих хэрэгтэй. Одоогийн дундаж үнэ болох 700$ цаашид улам л өсөх хандлагатай байна. Ийм өндөр үнийг тэгээд яаж төлж байртай болох болж байна аа?

Ажил хийгээд насаараа мөнгө цуглуулсан ч ихэнх хүний нас лав хүрэхгүй байх хэхэхэ. Иппотекийн хууль баталж хэрэгжиж байгаа нь ч гэж дээ. Банкны зээлээр орон сууцтай болох ч бас л олон хүний хувьд мөрөөдөл. Би хэзээ ч орон сууцтай болохгүй, бийлшгүй гэж хэлэхгээгүй юм шүү.

Өнөөдөр монголын маань 30000 иргэн солонгост ажиллаж байна. Мөн төдий хэмжээний иргэд Япон, Чех, АНУ, Хядад, ОХУ гэх мэт дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, сурч, боловсорч, их хэмжээний мөнгийг Монгол руугаа гуйвуулж байна.

Орон сууцыг хэрвээ худалдан авах гэж байгаа бол дараах зүйлүүдийг сайн судалж үзээрэй.

1. Тухай барилга обьектын байршилыг сонгохдоо зам даруу, олон нийтийн газар (UB palace) ойролцоо аль болох сонгохгүй байх. Чимээ, шуугиан ихтэй байдаг тул ая тух, амгалан тайван байдалд чинь нөлөөлнө.

2. Барилгын гүйцэтгэгч байгуулгын нэр хүнд, туршлага, баталгааг заавал харгалзан үзэх ба хэрвээ гүйцэтгэгч нь өөрөө захиалагч бол давхар санхүүгийн байдалыг судалж үзэх хэрэгтэй болно. Учир нь таны мөнгийг авчаад хугацаандаа барихгүй байх, чанаргүй барилгаас орон сууц худалдан авахаас сэргийлэх юм. 

3.  Гэрээг харилцан ашигтай байгуулахыг эрмэлзэх хэрэгтэй ба гэрээний загварыг авч мэргэжлийн хүнээс зөвөлгөө авах, өөрийн саналыг тохиролцож оруулах хэрэгтэй. Гэрээг  хоёр төрлөөр байгуулж болох ба "Худалдах, худалдан авах гэрээ", "Захилгаар орон сууц барих хөрөнгө оруулалтын гэрээ "

4. Банкны зээл: хувийн тогтмол орлоготой хүн банкны зээл ашигтайгаар тусч болох ба өндөр цалинтай хүн зээлээр  орон сууц худалдаж авах чадвартай байдаг. Бага дунд оролготой хүмүүс банкнаас зээл аваад байраа түрээслэж зээлээ төлөх бололцоотой. Гэвч буруу тооцоо, барилга ашиглалтанд орох хугацаа хойшилсноос хамаарч зээлийн хүүн дээрээ дампуурч болох эрсдэлтэй.

шинээр баригдаж буй барилгын нэгдсэн мэдээлэлийг www.barilga.mn авч болно

Барилгын салбар энэ талын бизнесийг сонирховол хөрөнгө эх үүсвэрийн хувь гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдээс гуйваж буй мөнгөний урсгал тодорхой хувийг, гадаадын хөрөнгө оруулалт багагүй хувийг, мөн банкны зээл, хөрөнгийн бирж дээр бондоос, иргэдээс орон сууцны урьдчилгаа авах, өөрийн хөрөнгөөр санхүүжих гэх зэргээр зах зээлийн хуулиараа явагдаж байна.  

Барилгын гол түүхий эд болох ихэнх барилгын материалуудыг  Хятад, ОХУ, Герман, гэх мэт гадаад орнуудаас импортолдог. Дотоодод  үйлдвэрлэдэг барилгын материал нь дотоодын  хэрэгцээгээ  хангаж  чаддаггүй. Зарим тохиолдолд чанаргүй, стандарт норм хангадаггүй барилгын материал үйлдвэрлэж байгаа жишээ болох арматур, тоосго, блок байна.

Мөн хамгийн гол хүчин чадал болох ажиллах хүч маш их хомстолтой гэж хэлж болохоор. Ихэнх барилга угралтын компаниуд ажил, ажилбарыг хядад ажилчдаар гүйцэтгүүлж байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд зөвхөн барилгын салбарт л гэхэд барилга орон сууц худалдаж авахад зарцуулагдсан мөнгөний маань ихэнх хэсэг нь гадаад руу гарч байдаг гэдгийг л мэдэж авлаа.

Өөр салбарт ч  ашигтай бизнест мөн л иймэрхүү л дүр зураг ажиглагдах нь мэдээжийн хэрэг байх

Барилгын компаниудад нөхцөл байдал зарим талаараа таагүй байдал бий болгож байгаа юм шиг харагдаж байгаа ч өнгөндөө тийм л харагдаж байгаан. Үнэндээ барилгын компаниудын олж буй ашиг тооцож үзвэл өндөр. 

Зарим нэг талаар эдийн засгийн хязгаарлалт хийх хэрэгтэй ч юм шиг ...... миний бодлоор хашраах хэрэгтэй юм шиг ээ.    


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2014-03-17 -

Бичсэн: Зочин
yu hutsaad bgaanbee minii bodloor ch geh shg ineedteien
. Шууд холбоос

2012-10-28 -

Бичсэн: Зочин
Татвараас л зугатааж байгаа хэрэг шүү дээ. Захиалгаар ОРОН СУУЦ бариулах Хөрөнгө оруулалтын гэрээ гэж бичээд л бүх утга санаа нь багтаж байгаа биз дээ?
. Шууд холбоос

2012-10-26 -

Бичсэн: Зочин
орон сууцны захиалгын гэрээ хөрөнгө оруулалтын гэрээний ялгаа
. Шууд холбоос

2012-10-26 -

Бичсэн: Зочин
захиалгын гэрээ хөрөнгө оруулалтын гэрээний ялгаа юу юм бэ
. Шууд холбоос

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
Бичлэг: 7 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax