Бичилт

2007-11-03

Улаанбаатарын 3 шөнө 2 өдөр

Ангилал: Бодол

Улаанбаатараар анх удаагаа л 3 шөнө дарааллан  явж үзлээ. Шөнийн амьдрал ийм л янзтай.

Нэг дэх шөнө: Найзуудтайгаа эхний орой "Jura" -д сууц юм ярилцангаа ойр хавийн хүмүүсийг ажиглангаа, нөгөө л үйл явдлууд нүдэнд буугаад ирлээ. Энэ pub-д залуучууд охидууд бөөнөөрөө, хэсэг хэсгээрээ, хоёроороо, гурваараа, дан охидоороо, дан бандинараараа орж ирцгээнэ. Эндээс нэг оройг зугаатай өнгөрүүлчих портнероо хайж олох боломж арай л өндөр. Ялангуяа царайлаг охидын хувь ,,,,,,

Залуучуудын хувьд сонголт хийх, ондоо өрсөлдөгч фракц гарч ирэх гээд проблем мундахгүй их. За тэгээд хүслээ дарж чадахгүй болсон нөхдүүд саун, массаж, буудал гээд очих газар мундахгүй л дээ. Хэхэхэ. Би судлах гэж ч яваагүй юм шүү. Сонихолдоо хөтлөгдөөд л ,,, зөвөөр ойлгоорой !!!

Хүний хөл багатай, байрны булан тохойд байрлах дэн буудлын гадаа шөнийн 3 цагийн үед сонтуу, эрүүл, хөгшин, залуу янз бүрийн л хүмүүсийн ойчирлосон байгааг хараад мэл гайхав. 2 согтуу залуу ирээд яриа өдөж байна. Нэг нь их л найзхархасан өнгө аясаар: " Хөгшөөн ойчиртой байна ш дээ, цаг зогслоо" гэдэг байгаа.

Хоёрдох шөнө: Бидний хэдэн нөхөд нөгөө л нэг  "Jura" - руу орлоо. Учир нь 00:00 цагаас хойш ямар ч бар, диско клубыг үйл ажиллагаагаа явуулахыг зогсоох, хаах тухай хууль байдаг ч энд тэр хууль, журам нь үйлчилдэггүй дархан газар юм л даа. Бидэнд ч үүнээс өөр үйлчлэх газар олдох биш. Энэ шөнө залуучууд нь анд моридсон бололтой, эрчүүд л олон байлаа. Хэдүүлээ нам гүмхэн газар очиж жаахан пиво уучих санаатай нэгдүгээр хороолол орлоо. Онгорхой газар буудал л байлаа. Гэр орондоо халамцуу орж байснаас өрөө аваад ууцгаая гэж шийдээд буудалд ортол хоосон өрөө байдаггүй ээ. Баасан байсан болоод бүгд буудлаар гэр хийдэг болж л дээ. Дараа тооцоотой л явах хэрэгтэй юм байна.

Гуравдах шөнө. Хоюулаа нийлж аваад анд моридов гэж хэхэхэ наргиа шүү. Энэ бол амьдралдаа алдаж болох хамгийн том алдаа л даа, өөрийнхөө байр суурь, үнэ цэнийг алдах ноцтой үйлдэл, гэхдээ гэртээ дүмбийж суудаг залуучууд байдгийн юм уу доо, байдал бол домбороо. Ер нь физологийн хэрэгцээгээ хангахын тулд дэн буудал, массаж зэрэг газруудаар эргэлдэх үнэндээ хэрэггүй. Шүтлэг бишрэлтэй бол бузартах, сөрөг энерги биед шингэх гэх мэт сэтгэл санаа хувьд ч хойшид таагүй байдал руу орно. Уулзсан охидууд маань үнэндээ ар гэрийн амьдрал дорой, эсвэл гэр бүлийн байдал тогтворгүй, мөнгөний гачаалалтай, зугаа цэнгэлд дуртай, нэгнийхээ бараа болж өөрийнхөө толгойг алдсан гээд дурдаад байвал түмэн муу юм тоочихоор л боллоо.

Ленин клубээс Улаанбаатар, Багшийн дээд, Бөхийн өргөөний буудлууд дээр дэнгий эрвээхэй шиг зогсоцгоох эмэс хүүхнүүд нас, бие зүс зэргээрээ ялгаран харилцан адилгүй үнэ ханш тогтоон олон талт үйлчилгээг үзүүлнэ. Төрийн байгууллагаас ч илүү шуурхай, илдэгхэн үйлчилэх эдгээр хүмүүсийг цагдаа бас яаж зүгээр байлгах билээ. Нэр сүр, хуулиар олгосон эрх мэдлээ ашиглаж, үнэгүй үйлчилгээ хүртэнэ.

Эцсийн бүлэгт хүмүүжилтэй айлын хүүхдүүд энгэж явдаггүй юм байна лээ шүү. Ер нь ингэж наргиж цэнгэх ямар хэрэг байна аа? Өвчин худалдан авч байгаа гэж бодохоор л ...


. Найздаа илгээх

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
Бичлэг: 6 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн