Бичилт

2008-11-21

Драмын жүжиг /Улсын Драмын Эрдэмийн Театр/

Ангилал: Мэдээлэл
Зөөлөн нь хатуугаа элээдэг хорвоод

Зовлонг хайраар гэтлэнэ

Гомдлоо тайвширлаар тайлна........

Цэрэндоржийн Балдорж



Түүний Шөнө амталсан нулимс жүжигийн зохиолоор бүтээсэн драмын жүжгийг УДЭТ-т монголын сор болсон авъяслаг уран бүтээлчид маань тайзнаа амьлуулсныг таалан соёрхож сэтгэлийн их баяр цэнгэлийг амсав.

Гэр бvлийн нандин шvтэлцээ, атаархал, гэрийн эзэн гэх хvн өнөөгийн нийгэмд ямар байр суурьтай байдгийг харуулсан энэ жvжиг олон хүний таашаалд нийцсэн гэдэгт итгэлтэй байна.

Нэгэн гэр бvлийн амьдралаар өнөөгийн нийгмийн бvх л vзэгдлийг харуулж чадсан энэ бvтээлд төрийн шагналт, гавьяат жvжигчин Н.Сувд, ардын жvжигчин П.Цэрэндагва, гавьяат жvжигчин С.Сарантуяа, соёлын тэргvvний ажилтан С.Дамдин, Б.Эрдэнэцэцэг, У.Уранчимэг, О.Энхтөр зэрэг манай тайз дэлгэцийн сор болсон уран бvтээлч тоглосон юм.

Цэрэндоржийн Балдорж гуайн уран бүтээлээс

Жүжгийн зохиол

  • Хэрээ
  • Өв залгамжлагчид
  • Зэрэглээ
  • Эмс
  • Шөнө амталсан нулимс
  • Хориотой жүжиг
  • Хайрын виз
зэргээс нь тайзнаа амилсан нь олны талархалыг их л хүлээсэн Хайрын виз, Шөнө амталсан нулимс, Хориотой жүжиг гэх мэт дуридаж болох юм.

Драмын жүжигийн онцлог өөрийн утга санаа, үзэгдэл, үйл явдлуудын өрнөл, гайхамшигтай мэдрэмж,  тайзнаа амьдаа тоглох жүжигчин хүний авъяас билгийг нүдээр үзэх нь илүү таашаалтай.

Орчин үеийн залууст үзэж харах, цагаа зөв боловсон өнгөрүүлж, урлагийг ойлгож, зөв зүйлд хөрөнгө оруулж хувь нэмрээ оруулаасай гэж би хүсч байна. Нэг жилийн өмнөхөөсөө бодвол Драмын театр олон үзэгчтэй болсон шиг санагдлаа.  Энэ бол театрын урлагийн хөгжил ямар түвшинд гарч ирж буйн илрэл байх.

Эдип эмгэнэлт драмын жүжиг                           / зохиогч СОФОКЛ/
Ээжээ мелодрам                                                  / зохиогч Д. Мэндсайхан/
Шөнө амталсан нулимс                                      / зохиогч Ц. Балдорж /
Хуримын бэлэг           Залуусын уянгын           / зохиогч Д. Энхболдбаатар/
Нууц амраг чинь больё                                     / зохиогч С. Жаргалсайхан /
Гол дүрийн амрагууд     Инээдмийн хошин     / зохиогч Кен Людвиг /
Хайрын виз              Хайр сэлгэлийн                  / зохиогч  Ц. Балдорж /
Надаар тоглосон хайр                                        / зохиогч  Ш. Гүрбазар /          
Тамгагүй төр                                                         / зохиогч  Б. Лхагвасүрэн /

... гэх мэт сонирхолтой олон жүжиг бий. Миний дурьдаагүй өнгөрсөн өшөө олон жүжиг бий. Учир нь би хараахан үзэж амжаагүй явна. happy  
Залуус та бүгдийг урлагийг дэмжиж, оюуны таашаал хүртээсэй, драмын жүжигт дуртай болоосой гэж хүсмээр байна. Гадаадад байгаа Монголчуудад  үзэх боломж бий шүү. DVD дээр буулгаад 6000 төгрөгөөр худалддаг юм билээ. Зурагтаар үзэхэд сонирхолыг чинь төрүүлэхгүй байж болох юм. Гэлээ тэгтээ нутагтаа ирэх нэг өдөр бий шүү дээ, нүдээрээ үз, чихээрээ сонс, зүрхээрээ мэдэр ... сэтгэлд чинь нэг юм нуугдах бий дээ! 

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2010-11-04 -

Бичсэн: солонго (зочин)
hey ene jujguudiig dvdgeer avmaar bn yaj avah ve holboo barih utasaa ogooch bugd neg dvdn deer huulaad ogdog yumuu te hariu 99693808 geed dugaarluu msg yavuulaach
. Шууд холбоос

2009-11-03 - hariu

Бичсэн: Bobka (зочин)
Baigaa l daa ho! Gehdee DVD-geer baigaa, yaj chamd ogoh we??? Share hiine gewel 2, 3 odriin ajil bolno doo. hypnotized
. Шууд холбоос

2009-11-02 -

Бичсэн: chandaga
B.Lhagvasuran guyan Tamgagui tur jujgiin zohioliig olj uguuch
. Шууд холбоос

2009-09-06 -

Бичсэн: Nyamka (зочин)
Сайхан мэдээлэл байна үзсэн жүжигнүүдийнхээ найруулагч зохиолчдыг сайн мэдэхийм аа
. Шууд холбоос

2009-04-08 -

Бичсэн: ундрам (зочин)
хэхэ дурьдаж гэж бичдийн шт.
. Шууд холбоос

2009-02-08 -

Бичсэн: Зочин
crying crying crying crying crying
. Шууд холбоос

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
Бичлэг: 5 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax