Бичилт

2009-12-28

Хорвоотой танилцаад ирлээ юу ...

Ангилал: Бодол

Hi

Миний блок хөтлөж явуулах ч гэж дээ, алдаг оног, хээд хэдэн сар, жил болж байж нэг нийтлэл гаргаад, лав сайн сэтгүүлч болохгүй нь үүнээс илэрхий байна. Хувь заяа гэж ...

Монгол гэдэг улсад,  баян биш, ядуу биш, жирийн нэгэн айлд хүн гэх дүрийг олж төржээ. Хувь заяа гэж ...

Монго

Би блокоо тууштай хөтөлж явуулаагүйгээс ийм нэг бичлэг надад зориулж админаас ирж ... над шиг олон нөхөр бий байх л даа. за тэр яах вэ.

Хорвоотой танилцаж ирээд Монголдоо их санаа өвөрлөж ирсэн биш харин хөмөрсөн тогоонд ороод хуучин хүү болоодохов. Нэг мэдсэн хорвоогийн 24 цаг урсаад, жилийн 365 хоног өнгөрөөд, зун , намар , өвөл , хавар 4 улирал хэд ч улираад одчихов бүү мэд. Баавгай ичээд дэлгэр цаг ирэхэд ичээнээсээ гардагийн адилаар, сая ундаж байгаад зүүднээсээ сэрлээ. 

Цаг ч их өнгөрч, юм ч их өөр болж. Хүний нийгэм Монгол улам ялзарч, би ч бас нас нэмж санаа муутай болж.
Гэхдээ хөмөрсөн тогоонд орсон хүн яаж ч өөдлөх билээ дээ.

Жангар тууульд:

Эр хүн гэртээ гурав хоновол
Эмгэн шинж олдог
Эмээлт морь ижилдээ гурван сар болбол
Илжиг шинжийг олдог
Эмээлт морь харайсандаа эс хүрвэл
Илжигний дудран, луусны унага болдог
Эр хүн зорисондоо эс хүрвэл
Эрүүндээ сахалтай зөнөг эмгэн болдог гэж дооглон шоолдсон байдагийн байна.

Энд морь ижилдээ гэсэн ч бас л хүнийг л тойруу замаар илэрхийлсэн хэлбэр болов уу даа.

Өөрөөсөө дор хүнтэй найзлаж үерхэвэл
Доошоо орж гандахын шинж
Өөртөйгөө адил хүнтэй найзалвал
Бахь байдагтаа үлдэж хоцрохын тэмдэг
Өөрөөсөө илүү хэн нэгэнийг даган явбаас
Өөдлөн дэвжихийн илрэл гэж зүйрлэсэн байна билээ.

Хүн нэг биш нэжгээд ухаарах юм даа. Үе үе амны уншлага болгож санаж явбал бололтой.

Мөрөөдөл бийлээсэй гэж бурханаас гуйваас
Өтөл болтолоо хүлээнэ буй зэ
Өтөл болох болвоос
Өнгө мөнгө юу ч биш болмой

Вовка


. Найздаа илгээх

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
Бичлэг: 3 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн