Бичилт

2007-10-09

Улаанбаатарт такси ховордов

Ангилал: Бодол

Сүүлийн жилүүдэд манай такси баазууд парк шинэчлэлт огт хийгээгүйн дээр, хяналт, шалгалт хангалтгүй байж, зам тээврийн аюулгүйн дүрмийг баримталдаггүйгээс зам тээврийн осол гаргах, дээрэм тонуулд өртөх, найдваргүй ажиллагаатай хулих мөнгөний тоолуураас болж би лав тэр бүр шар таксинд суухыг боддоггүй. Харж байгаад аль болох гайгүй машинд сууж үйлчлүүлэх нь амь нас, ая тух, төлөх мөнгөө бодсон ч аль аль нь ашигтай. Гэвч одоо Улаанбаатар хотод маань зогсдог такси гэж юм алга. Өглөө ажилдаа явах, өдөр цайны цаг, орой ажил тарах үед  Улаанбаатар хотын аль ч зам дээр замын бөглөрөл дээд цэгтээ хүртэг болоод удаж байна. Удаж байна гэж дээ өчнөөн олон жил болж байна. Нөгөө нэг шар такси нь ч, хувиараа халтуур хийдэг нь ч энэ ид ачаалалтай үед ихэнх нь амардаг болчихсон бололтой.  

45 минут таксинд гар өргөж зогссон гэж бодохоор уур хүрмээр. Аз болж  ээж маань  машинтайгаа явж байгаад тааралдаж 4 замаас суугаад багшийн дээд хүрэх замд өчнөөн хүмүүс гар өргөсөөр зогсож байхтай таарсан юм даг. Ганц өдөр л машингүй явахад ийм зүйл тохиолдсон надад маш сонин санагдсан юм. Төсөөлөөд үзсэн ч гэсэн дээ аймшигтай. Дараа нь би машинаа унаад явж байхдаа ажигласан л даа. Өдөр бүр такси зогсохыг хүлээсэн хүмүүс хотоор нэг. Нэг дүргүй хүргэсэн зүйл таксинд явж байгаа жолооч нь "хаашаа явах гэж байгаан" гэж асуудаг болж. Ойрхон бол явахгүй гээд цаана зогсож байгаа хүн дээр очиж асуух жишээтэй. Нэг нь үйлчлүүлмээр байхад нөгөө нь үйлчилгээ үзүүлэх гэж байгаа хүн үйлчлүүлэгчээ сонгож, алагчлана гэдэг зах зээлийн хууль уу эсвэл юу вэ? Зах зээлд орсон манай улс олон салбарт үнэндээ жижигхэн, хөгжөөгүй байгаа нь илт мэдрэгдэж байна.             Тээврийн үйлчилгээний байгууллага гэж хувийн машинтай хэдэн нөгтүүд нийлж байгуулсан байгууллага болж таарав уу. 

 


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2007-10-10 - Сэтгэгдэл

Бичсэн: xvv
би байнга алхдын happy Тэр нь такси барьснаас хурдан байдын хэхэ
. Шууд холбоос

2007-10-10 - Сэтгэгдэл

Бичсэн: зочин
такси унадаг хэрэглэгчийн тоо бас өссөн байж таараа. ойрхон газар явах дургүй байдаг чинь зөвхөн монголын таксины жолооч нарын ч зан биш.
. Шууд холбоос

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
Бичлэг: 9 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax