Бичилт

2007-09-29

Энэ өдрийн бодол ...

Ангилал: Бодол

Өнөөдөр амралтын өдөр. Гэртээ хүмүүс амрах нь амарч, ажил төрөлтөй нь гадуур явж хөдөлмөрлөнө. Би ч гэртээ элдэвийг бодож эрэгцүүлэн суулаа. Өнгөрсөн амьдралаа эрэгцүүлэн бодоход өөрийгөө ихэд хоцрогдож, юм юмнаас хоцорцон мэт санагдалаа. Ажил төрөл, мэдлэг боловсрол гээд хүнээс илүү гарч байгаа юм алга, за өөрөө ч нэх хичээсэн биш дээ. Нэг л явцгүй ээ. Ганцаардаад ч байх шиг. Хүмүүс ийм үедээ юу хийхийг хүсдэг юм бол оо? гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө. Энэ үедээ найз нөхөдтөйгөө наргиж, цагийг зугаатай өнгөрөөх ч юм уу, аль эсвэл хийж дуусгаагүй ажил байвал түүнийгээ хийж, уйдаж байгаагаа мартахыг бодох байх. Ном ч унших юм уу, комьютер тоглож өөрийгөө зугаацуулж болно. Амжилт олоогүй надад уйдах зав уул нь гарах ёсгүй ч юм шиг. Ажлын мал болохгүй гэсэн тэнэг бодол маань уйдах зав гаргаад байх шиг. Бурууг дандаа өөрөөсөө эхэлж хай гэж олон ухаантан хэлсэн байдгийг санаж өөрийнхөө дотоод сэтгэл рүү өнгийж хараад бусадтай өөрийгөө жишлээ. Нэгэнт ид залуу насандаа яваа бидэн шиг залуус гадаад хэлийг нэн түрүүнд сайн сураад авбал ч өөрт л хэрэгтэй. Амьдралдаа хэрэгжүүлж сайхан яваа нь зөндөө л байна. Манай англи хэлний багш биднийг маш их зэмлэдэг байж билээ. Тэр дандаа л ингэж асуудаг байж билээ: Ганц Монгол хэлээр ном, сэтгүүл уншиж, кино үзээд, монгол дуу сонсоод энэ орчлонгийн түмэн сайхан зүйлээс хоцорч яваагаа мэдэж байна уу? Мэдээж үгүй, ихэнх нь ойлгоогүй л яваа шүү дээ. Аав ээжийнхээ хүчээр гадаад яваад үзцэн би нүд тайлагдсан нь ч юу юм, үзсэн харсан маань бас л хангалтгүй. Хүн цор ганц биш ээ гэж аав маань хэлдэг байсныг нь одоо л биерээ ойлгож ухаарах шиг. Нэг улсын хэлээр ярьдаг  хүн нэг хүн, хоёр улсын хэлээр яричдаг бол хоёр хүн болж хувирдаг аа гэсэн үг байж л дээ. Мэдээж дэлхий нийтийн хоёр хэлээр яриад сурвал хаа ч газардахгүй л дээ. Сайхан мэргэжил эзэмшээд түүндээ итвэх чармайлт гаргаж, ирээдүйтэй боловсон хүчин болж хувийн, улсын хаана ч байсан овоо мөнгө олоод амьдралаа аваад явж ч болно л доо.  Хүн сонирхосон зүйлдээ л итвэх чармайлт гаргаж амжилт олдог нь үнэн. Гэхдээ зорилго зорилтоо мартах үе байдаг, заримдаа төөрцихсөн, мансуурцан  явдаг. Залхуу зан үүнтэй л холбоотой. Залхуу зан хүнийг сул дорой болгож, уйтгартай нэгэн болгож хувиргадаг. Тиймдээ ажил төрөл нь явцгүй, хайр дурлал нь бүтэл муутай байдаг байх.  Бүгдэд маань л хайр дурлалын асуудал хамаатай. Хайр дурлал бол агуу их хүч агуулж байдаг гэдэгт би итгэдэг, түүний хүчээр л амьдрал цэцгэлдэг байх?. Би хүнд дурлаад тэгэтлээ их татагдаж байгаагүй л дээ. Дуунд: Цаг нь болоогүй учралынхаа төлөө цагаасаа эрт шаналах хэрэггүй гэж ... гэж дуулдаг даа. Б. Шүүдэрцэцэгийн "Хулан", "Шүрэн бугуйвч" хайрын туужуудыг уншиж баахан л мөрөөдөв. Жинхэнэ амьдрал дээр юу л бол ...  

Би өнөөдрөөс эхлэн Ирээдүйгээ өөрөө л зохиож, өөрөө бүгдийг гартаа авахын төлөө амьдралаа цоо шинээр өөрчлөхөөр шийдлээ. 


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2007-10-03 - сэтгэгдэл

Бичсэн: mongolxvv
цоо шинэ амьдралд чинь амжилт зүтгээд баидаа хө winking
. Шууд холбоос

2007-10-03 - Сэтгэгдэл

Бичсэн: xvv
Өөрөө жоохоон л хичээчихвэл угаасаа бүх юмны хаалга урьд маань нээгддэг юм шигээ.. Харин хичээдэг хүн нь цөөхөн юм даа Монголд хэхэ
За амжилт шүү!!! Applause
. Шууд холбоос

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
Бичлэг: 13 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax