Бичилт

2007-10-02

Цагдаа зөвхөн

Ангилал: Мэдээлэл
Захиргааны хариуцлагын тухай хуульд Монгол Улсын нутаг дэсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил /цаашид “зөрчил” гэх/ гэж үзнэ гэж заасан байна.

Захиргааны зөрчил гаргасан этгээдэд дараах шийтгэл ногдуулна.
  1. торгох
  2. тусгайлан олгосон эрх хасах
  3. хууль бусаар олсон орлого эд зүйлийг хураах
  4. баривчлах

Торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг үндсэн болон нэмэгдэл, хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хураах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр хэрэглэнэ.

Захиргааны шийтгэл ноогдуулах шийдвэр нь:
  • торгуулийн хуудас
  • шийтгэвэр гэсэн хэлбэртэй байна

Энэ хуульд заасан зөрчил гаргасан иргэнмйг торгох шийтгэл 500-50000, албан тушаалтныг торгох шийтгэл 1000-60000, байгууллага аж ахуйн нэгжийг торгох шийтгэл 50000-250000 төгрөгийн хэмжээтэй байх бөгөөд 500-5000 төгрөг хүртэлх шийтгэлийг торгуулсан тсалбараа, 5000-аас дээш төгрөгийн шийтгэлийг шийтгэвэрээр ногдуулна, баривчлах шийтгэл 7-30 хоног, тусгайлан эрх хасах шийтгэл 6 сараас 2 жил хүртэл хугацаатай байна.

Зөрчил үйлдэх үед 16 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт захиргааны зөрчил гаргасан гадаадын иргэн болон харьяалалгүй хүнд захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

Хэрвээ үндэслэлгүйгээр таныг шийтгэж хохироосон бол

Захиргааны шийтгэл ноогдуулсан шийдвэрийг зөрчил гаргасан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч давж  заалдах эрхтэй.
 
Зөрчил гаргасан этгээд захиргааны шийтгэл  ноогдуулсан торгуулийн хуудас, тасалбар, шийтгэвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор дараах журмаар давж заалдах болно.

 
  • шүүгчийн гаргасан шийдвэрийг дээд шатны шүүхэд
  • албан тушаалтны шийтгэл ноогдуулсан шийдвэрийг тухайн салбарын дээд шатны албан тушаалтанд
  • нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийн шийтгэл ноогдуулсан шийдвэрийг тухайн сум, дүүргийн Засаг даргад
Давж заалдсан  гомдлыг эрх бүхий албан тушаалтан хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.

Энэ бүгдийг дагаж мөрддөг цагдаа ч гэж ховор, иргэд нь ч мэддэг нь хэд юм. Тоотой дөө. Цагдаа нь төрийн үйлчилгээ, хүчний байгууллага. Эрх мэдэлтэй, онцой давуу эрхтэй хүмүүс бол цагдаа. Даанч айлган сүрдүүлж, дарамталж мөнгө салгах, залхаан цээрлүүлэх, өш авдаг гажиг тогтолцоотой газар. Тангарагтаа ямар үед үнэнч байх уу? энэ бол асуулт болсон асуулт.

Би яагаад ийм ам муутай байгаа юм  бол, яагаад таагүй сэтгэгдэлтэй байдгийн бол гэж өөрөө ч заримдаа боддогийн ... Цагдаад сайн зүйл бий л дээ. Өөрсдөө  зурагтаар ярихдаа харин ч нэг тоочиж өгдөг биз дээ. Нэг тийм зэвүүн нөхдүүд нь л цагдаад байгаад байн юм даа.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
Бичлэг: 11 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax